Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн хүндрэлээс хамгаалагдсан байдгийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Канадын Макгиллын их сургуулийн эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүдийн байгалийн дархлаа нэмэгдэж, улмаар уушгийг гэмтээдэг А хэлбэрийн томуугийн хүнд хэлбэрээс хамгаалах чадвартай болохыг тогтоожээ.

“Science Advances” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд хулганад хийсэн туршилтын үр дүнг үндэслэн ийм дүгнэлт гаргажээ. Туршилтаас үзвэл, хээлтэй үедээ хулгануудын хамрын хөндийд дархлааны эсийн тодорхой төрөл идэвхэжсэн байна. Энэ нь амьсгалын дээд замын вирусийн эсрэг дархлааг бэхжүүлдэг интерлейкин-17 молекул ялгаруулдаг аж.

А хэлбэрийн томуу нь хүн төрөлхтний хувьд амь насанд хамгийн аюултай өвчлөлийн нэг хэвээр байна. Жирэмсэн үеийн байгалийн дархлаа ирээдүйн ээжийг халдвараас сэргийлэх боломжтой гэж судлаач Жулиа Хронопулос онцолжээ.

Эрдэмтдийн баг судалгаагаа үргэлжлүүлж, томуу, ковид болон бусад төрлийн халдвараас үүдэлтэй уушгины гэмтлийг бууруулах аргыг боловсруулахаар төлөвлөж байна. Судлаачид халдварын үед ноцтой хүндрэл, үхэлд хүргэдэг дархлааны тогтолцооны хэт хүчтэй хариу урвалаас бие организмыг хамгаалах аргыг эрэлхийлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu