ТОО | Улирлын томуугийн вакцинд 277 мянган хүн хамрагджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын хэмжээнд энэ сарын 23-ны өдрийн байдлаар улирлын томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагджээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр дархлаажуулалт үргэлжилж байгаа аж.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалтын ажил 59.9% хүрсэн байна. Дүүргүүдээр нь ангилбал Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүд дархлаажуулалтын хувиар тэргүүлж банйа. Харин орон нутагт дархлаажуулалтад хамрагдсан хувь хэмжээ 49.3% байгаа юм. Дархлаажуулалтын үзүүлэлтээр Ховд, Архангай, Орхон аймгууд тэргүүлж банйа.

Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхэд, гэр бүлийн бусад гишүүдийг улирлын томуугийн вакцинд хамруулахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top