Эх, хүүхийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалан улирлын томуугийн вакцин болон томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдвар нь вирусээр үүсгэгдэж, агаар дуслын замаар дамжин халдварладаг. Эмнэлзүйн шинж тэмдэг нь харилцан адилгүй эхэлдэг аж.
Эх, хүүхийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалан “Амьсгалын замын халдвар, томуу, томуу төст өвчин нь агаар дуслын замаар дамждаг учир анхаарал болгоомжтой байж, амны хаалт зүүж, бактерын эсрэг савангаар гараа тогтмол угааж, гадуур явахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй. Амьсгалын замын халдвараар өвчилсөн хүн гэртээ байж, дархлаагаа дэмжиж, шөлтэй хоол идэж, халуун аарц, чацаргана ууж, эрт унтаж амрах хэрэгтэй” гэлээ.
Мөн бид гэрээ өдөрт хоёр удаа агааржуулж, цэвэрлэгээ хийхдээ хлоржуулсан уусмалыг ашиглах хэрэгтэй аж.
Б.Бат-Амгалан “Томуугийн вакциныг та бүхэн хүүхдээ ханиад томуугаар өвдөөгүй байгаа үед хийлгэх шаардлагатай. Вакцин нь ханиад томуу хүндрэхээс сэргийлж, эдгэрэлтэд нөлөөлдөг давуу талтай” гэлээ.
Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрсэн үед ам дамжсан яриагаар эмчийн зааваргүйгээр эм хэрэглэх нь өвчин ужиграх, дараагийн хүндрэлүүд гарах шалтгаан болж байгааг тэрбээр хэллээ.
Сэтгэгдэл ( 4 )
Хаана үйлдвэрлэсэн юу гэдэг нэртэй орц найрлага гээд танилцуулга хийгээч ээ энэ вакциндаа.
Чи өөрөө хийлгээ арын хаалганы суудлын бөглөөс минь
та нар сэтгэгдэл оруулаач
чи өөрөө лабораторийн судалгааг хийгээгүй байж БУСДЫН АМААР ДОНГОСЧ БАЙЖ ДАРАА НЬ ХЭРЭГТ ОРОВ ДОО. ХҮНИЙ АМЬ НАСТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЯРЬЖ БАЙГААГАА ОЙЛГОЖ БАЙНА УУ. ВАКЦИН ЯМАР Ч НАЙДВАРГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ХУГАЦААНААСАА ӨМНӨ ГАРСАН ВАКЦИН ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ОХИДУУДАД ЦОЛМОН САЙДЫН ҮЕД ХИЙСЭН ВАКЦИНЫ НӨЛӨӨ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭХИЙГ ХЭН МЭДЛЭЭ ДЭЭ