БНСУ-д томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн НАС БАРЖЭЭ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

 

БНСУ-ын Анагаах ухааны холбоо томуугийн эсрэг вакцин хийлгэсэн 13 хүн нас барсантай холбогдуулан вакцинжуулалтыг энэ сарын 29-нийг хүртэл түр зогсоохыг зөвлөсөн тухай “Чосон ильбо” сонинд мэдээлжээ.

Тус байгууллагын тэргүүн Чхве Дэ Жил вакцины аюулгүй байдал батлагдах хүртэл томуугийн эсрэг вакцинжуулалтыг зогсоохыг зөвлөж, вакцин хийлгэсний улмаас нас барсан хэргийг сайтар судалж, вакцины үйлдвэрлэл, хуваарилалтыг бүх талаас нь судлахыг санал болгосон байна.

Өнөөдрийн байдлаар /2020.10.22/ тус улсад томуугийн эсрэг вакцин хийлгэсэн 13 хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд байна. Анхны тохиолдол энэ сарын 16-нд Инчон хотод бүртгэгджээ. Ахлах ангийн 17 настай сурагч вакцин хийлгэснээс хойш удалгүй эндсэн байна. Түүнээс хойш Сөүл, Кёнги зэрэг мужуудад вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан тохиолдлууд гарчээ. Эдгээрээс ихэнх нь өндөр настнууд байсан аж.

Эмч нарын зүгээс эдгээр тохиолдлын зургаа нь томуугийн вакцинтай холбоогүй гэж мэдэгдсэн байна. Вакциныг шинжлэхэд ямар нэгэн хортой бодис илрээгүй аж. Түүнчлэн, томуугийн вакцин хийлгэхэд элбэг тохиодог анафилаксийн шок буюу харшлын урвалын шинжилгээ мөн сөрөг гарсан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.72.242) 2020 оны 10 сарын 23

13 Хүн гэдэг их байна. Ер нь тийм эрсдэл байдаг гэдэг. Гэвч нэг дор тийм тооны хүн эндэнэ гэдэг хэцүү. Яагаад энэ жилийн вакцин ийм байна. Урд нь ийм юм болж байсан юм болов уу?

0  |  0
Zochin(66.181.186.77) 2020 оны 10 сарын 23

Tomuuniih geed bna esvel koronagiinh yum uu minii huvid solongosiin tomuunii vaccin hiilgesen ali ni yum bol oo

0  |  0
Zochin(202.9.46.200) 2020 оны 10 сарын 22

Vaktsin ugaasaa hor!!

0  |  0
matilda(197.234.221.224) 2020 оны 10 сарын 22

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгохын тулд хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Иргэн(66.181.187.89) 2020 оны 10 сарын 22

Хятад аас манайх вацин авах гээд байгаа сайн судалж байж аваарай даа зарим улс оронд вакцин хийлгээд нас бараад анхааруулаад л байна шүү!!!

1  |  0
Top