Өмнөд Солонгост томууны вакцин хийлгэсэн ТАВАН хүн энджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Өмнөд Солонгос улирлын томууны вакцинжуулалтад хамрагдсан таван иргэн нас барсан тухай албаны хүмүүс мэдээллээ.

Хэдийгээр Өмнөд Солонгосын эрх баригчид үүнийг вакцинжуулалттай холбох үндэслэлгүй гэж мэдэгдсэн ч нас барсан таван хүнд шинжилгээ хийж байгаа аж.

Өнгөрсөн баасан гарагт Инчон хотод 17 настай хүү улирлын томууны вакцинд хамрагдсанаас хоёр хоногийн дараа нас барсан юм.

Үүнээс хойш үүнтэй ижил шалтгаанаар дөрвөн хүн эндээд байна. Хамгийн сүүлд Тегү хотод 70 настай эрэгтэй вакцинжуулалтад хамрагдаад удаагүй байхдаа нас баржээ. Тегү хотын эрүүл мэндийн газрын мэдээллээр нас барсан иргэн 2015 оноос хойш вакцинд хамрагдсан бөгөөд өмнө нь ямар нэгэн сөрөг шинж тэмдэг ажиглагдаж байгаагүй аж.

Өмнөд Солонгост улирлын томууны эсрэг вакциныг LG болон Борёнг биофарм, Борёнг фарм гэсэн гурван компани бэлтгэдэг юм.

Тус улсын Засгийн газар Улирлын томуу нь коронавируст халдвартай хавсран хүн амын дунд тархах магадлал өндөр байгаатай холбогдуулан бүх нийтийг вакцинжуулалтад хамруулах хөтөлбөр баталжээ.

Үүнтэй холбоотойгоор томууны эсрэг вакциныг өмнөх жилийнхээс 30 хувиар нэмэгдүүлж, 30 сая хүнд вакцин хийхээ зарласан юм.

Гэсэн ч улирлын томууны таван сая тун вакцин хадгалалтын горим зөрчсөн нь тогтоогдож улмаар түр хугацаанд зогсоогоод байна.


Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(64.119.18.62) 2020 оны 10 сарын 22

Flu vaccination shig hereggui yum alga. Hun tertei tergui haniad tomuu tusaad 7 honogiin daraa uuruu barag edgedeg sh dee. Shal demii yumand munguu urj bhiin.

1  |  0
Top