Сингапур улс ТОМУУНЫ вакцинжуулалтаа зогсоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Өмнөд Солонгост томууны вакцинжуулалттай холбоотой хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарч байгаатай холбогдуулан Сингапурын Засгийн газар томууны вакцинжуулалтыг зогсоолоо.

Сингапур улс нь томууны вакцинжуулалтад Өмнөд Солонгосын SKYCellflu Quadrivalent, VaxigripTetra гэсэн хоёр вакцин ашигладаг юм.

Улмаар Өмнөд Солонгост томууны вакцинжуулалтаас шалтгаалан хүний амь нас эрсэдсэн хэд, хэдэн тохиолдол бүртгэгдсэн тул хоригложээ.

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр томууны вакцинтай холбоотой гэж мэдээлж байгаа ч албан ёсоор томууны вакцинаас үүдсэн гэдгийг нотлоогүй байгаа юм. Гэхдээ хяналт, шалгалтын ажил одоо ч үргэлжилж байна.

Одоогийн байдлаар томууны вакцинаас шалтгаалан 48 хүний амь нас энджээ.

Сингапур улс томууны вакциныг өөр улсаас хангах асуудлаар судалж банйа.

 

Эх сурвалж: The Telegraph

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top