Өвлийн улиралд томуугийн дэгдэлт нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан салбар яамнаас томуугийн эсрэг вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийдэг. Энэ жилийн хувьд БНСУ-ын "Грийн кросс" үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А. В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч, дархлаажуулж байна. Дархлаажуулалтыг 65-аас дээш насны, Архаг хууч өвчтэй, Эрүүл мэндийн ажилтан, Жирэмсэн, 1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх юм.
Харин сайн дураараа хамрагдах иргэд дараах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хандаж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )