Польш улсад найман сартай жирэмсэн нэгэн эмэгтэй хоёр банк дээрэмдэж, шоронд хоригдоод байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Анна А. Гэгч 37 настай эмэгтэй 2023 оны арав, арваннэгдүгээр саруудад Люблинский мужид хоёр банк дээрэмдсэн байна. Тэрбээр жирэмсэн байх хугацаанд гангстеруудын тухай кино их үзэж, санаа авчээ. Эмэгтэйн нөхөр нь түүний төлөвлөгөөний талаар мэдээгүй бөгөөд өөрийн мэдэлгүй хэрэгт нь оролцсон болж таарчээ. Эхнэр нь түүнийг “эмнэлэгт үзүүлсний” дараа машинаараа ирж авсан байна. Анна эхлээд Куров хотын банкийг дээрэмджээ. Тэр банкны теллерийг хутгаар сүрдүүлэн мөнгө авч, алга болсон байна. Тухайн үед цагдаа нар мөрөөр нь мөшгөж чадаагүй аж. Түүнээс хойш хоёр долоо хоногийн дараа Анна мөн банкны Пулавы хот дахь салбарыг дээрэмдэхдээ буутай төстэй зүйлээр сүрдүүлсэн байна. Маргааш өдөр нь цагдаа түүнийг баривчилжээ.
Тэр 50 мянган злотых дээрэмдэж, гэрийнхээ зооринд хадгалж байжээ. Харин нөхөртөө сугалаа хожсон гэж хэлсэн байна. Дээрэмдсэн мөнгөний талаар тэр барилгын материал худалдан авчээ.
2024 онд Аннад дөрвөн жилийн хорих ял оноож, торгууль ногдуулсан байна. Тэр хүүхдээ хорих газарт төрүүлжээ. Гурван хүүхдийн эх тэрбээр давж заалдсан ч Люблинскийн шүүх өнгөрсөн долоо хоногт шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сэтгүүлчид үнэхээр мэдлэг муу шүү.бас үгийн баялаг муу,модон хэлтэй.яаж сургууль төгссөн юм гэмээр.дүрмийн алдаа бол дуус дуус
Сэтгүүлчээ ЗЛОТЫХ биш злот гэдэг юм.