Нэгэн эр банк дээрэмдэж, мөнгөө “Зул сарын мэнд” хүргэн тараажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25


АНУ-ын Колорадо мужийн Колорадо-Спрингс хотод нэгэн эр банк дээрэмдсэнийхээ дараа гудамжинд гарч “Зул сарын мэнд” хэмээн хашхирч, мөнгөө агаарт цацжээ.

Дэвид Оливер гэгч 65 настай этгээд “өвөрмөц” аргаар Зул сарын мэндчилгээ дэвшүүлснийхээ дараа ойролцоох кофе шопт хууль сахиулагчдыг хүлээн суужээ. Цагдаагийн мэдээлснээр, Оливер баривчлах үед эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд ямар нэгэн зэвсэггүй байсан гэнэ.

Гудамжинд явж байсан хүмүүс дээрэмдсэн мөнгийг цуглуулж, банканд буцаан өгсөн байна. Энэ хэргийн улмаас нэг мянган ам.доллар алга болсон гэж цагдаагийнхан мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.26) 2019 оны 12 сарын 25

Хулгайчийг магтдаг тэнэг гар вэ

0  |  0
зочин(66.181.177.159) 2019 оны 12 сарын 25

Эр хүн байна. Шилийн, сайн, эрчүүд , хулгайлсан, адуугаа, ард , түмэндээ, тараадаг байсан түүхтэй. УИХ-ын ,гишүүд, хуулийнхан ,буруу замаар ,орсон ,хөрөнгийг хурааж ,,ард ,иргэддээ ,тараах ,хэрэгтэй.

0  |  0
Top