Ватиканы Гэгээн Петрийн талбайд Зул сарын гацуурын гэрлийг асаах уламжлалт ёслолын арга хэмжээ болов.
Гучин метр өндөр гацуурыг Абруццо төв мужаас Ватиканд авчирчээ. Гацуур мод Ватиканы төв талбайг 2023 оны нэгдүгээр сарын 8-ыг хүртэл чимэх юм. Гацуур модны чимэглэлийг сэтгэцийн эрүүл мэндийн сэргээн засах төвийн өвчтөнүүд болон асрамжийн төвийн өндөр настнууд хийжээ.
Зул сарын гацуурын салшгүй нэг хэсэг болох Исүс Христийн мэндэлж буй дүрсэлсэн тайзыг Италийн Фриули-Венециа Джулиа мужийн гар урчууд бүтээсэн байна. Энэхүү бүтээл нь 18 баримлаас бүтжээ. Бяцхан Исүсийн баримлыг уламжлал ёсоор Зул сарын битүүний шөнө байрлуулна. Нийт 16.8 тонн жинтэй тайз, гацуурын хамт 116 кв м талбайг эзэлж байгаа бөгөөд 50 цэгээс гэрэлтүүлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )