Шинэ жилийн гацуур үлэг гүрвэлүүдийг хүртэл санадаг

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

Шинэ жилийн гацуур мод 130 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг байна. Тэр үед дэлхийг үлэг гүрвэлүүд эзэгнэж байв. 370 сая жилийн өмнө дэлхий дээр анхны шилмүүст мод үүссэн бол Канадад олдсон хамгийн эртнийд тооцогдож буй чулуужсан гацуур 136 сая жилийн настай. 2.5 сая жилийн өмнө гацуур мод өмнөд туйлд ургадаг байжээ.

Бүгдийг санаж буй мод

Кэмпбелл арлын гацуурыг дэлхий дээрх хамгийн ганцаардмал мод гэж тооцон, Гиннесийн номд оруулсан байдаг. Өнчин мод 222 км радиуст ганцаар ургадаг. Өмнөд далайн эзэнгүй аралд орь ганцаар ургах гацуурыг 1901 онд Английн нэгэн язгууртан суулгасан түүхтэй.

Пирамидаас ч ах

Харин Шведэд бас нэгэн өвөрмөц гацуур бий. 9500 жилийн настай гацуур Египетийн алдарт пирамидуудаас хоёр дахин ах. Фулуфьеллет үндэсний паркийн нэрийн хуудас болсон Хөгшин Тикко нэртэй гацуурыг дэлхийн хамгийн “өндөр настай” мод гэж үздэг. Умеа их сургуулийн эрдэмтэд гацуур модын үндэс 10 мянган жилийн настай болохыг тогтоосон бол модны их бие, мөчир нь харин залуу гэнэ. Тус гацуур Мөстлөгийн үе дууссаны дараа Швед, Норвегийн дундах ууланд ургажээ. Цаг хугацааны явцад мөчрүүд нь салхинд хугарч, галд шатсан ч үндэс нь дахин соёолж, ургаасаар байж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top