Зул сар нь Есүс Христ мэндэлснийг тохиолдуулан тэмдэглэдэг Христийн шашинтнуудын гол баярын нэг. Ромын католик сүм Зул сарыг Григорианы хуанлийн арванхоёрдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө тэмдэглэдэг. Христийн мэндэлснийг арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэх тухай шийдвэрийг 431 онд Эффесийн сүмийн цуглаанаар гаргаж байжээ.
Зул сарын өмнө Адвентийн үе буюу гэмшлийн үе тохиодог. Энэ үеэр сүсэгтэн олон сүмд очин, буян номын үйл хийхийг хичээдэг байна.
Зул сарын баяр найман хоног буюу арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилдэг байна. Зул сарыг тохиолдуулан Ватиканы Гэгээн Питерийн талбайд гацуур болон Есүсийн мэндэлж буйг дүрсэлсэн тайз засдаг уламжлалтай. Энэ уламжлалыг Ромын Пап Иоанн Павел II 1982 онд нэвтрүүлжээ. Өнгөрсөн онд Зул сарын гацуурыг Италиас авчирж байсан бол энэ жил 28 метр урт гацуурыг Словени улсыг ойгоос авчирсан байна. Ватиканы мэдэгдсэнээр, энэ жилийн Зул сарын гацуур дэлхий дахинд цар тахлаас эдгэрэх найдвар тээсэн онцгой чухал бэлгэ тэмдэг болж байна.
Сэтгэгдэл ( 0 )