Зул сарын баярын өмнө “Louis Vuitton” загварын ордон “Lego” тоглоомоор бүтикүүдийнхээ шилэн хоргыг чимэглэхээр болжээ.
Загварын ордны дизайнерууд “Lego” шоонуудаар Ялалтын хаалга, Пон Нёф гүүр зэрэг Парис хотын нэрийн хуудас болсон дурсгалт газруудыг бүтээх гэнэ. Түүнчлэн, “Louis Vuitton” брэндийн чемодануудыг “Lego” шоонуудаар хуулбарлан, Эйфелийн цамхгийг бүтээхээр сэджээ. Зул сарын баярын дараа “Lego” шоонуудыг сургуулиудад тарааж өгөх гэнэ.
Өнгөрсөн онд тус загварын ордон 2021 онд хорт хавдрын улмаас нас барсан алдарт загвар зохион бүтээгч Виржила Аблогийн бүтээлээр сэдэвлэн бүтикүүдийнхээ шилэн хоргыг Зул сарын баяраар чимэглэж байв.
Сэтгэгдэл ( 0 )