Бенгалийн галын улмаас хоёр байшин шатжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 26

Австрийн Фельдкирх хотод 11 настай хүүхэд Зул сарын баяраар Бенгалийн гал асаасны улмаас хоёр байшин шатахад хүргэжээ.

“Kronen Zeitung” хэвлэлд мэдээлснээр, эхлээд хүүгийн гэрт зассан гацуур мод гал авалцаж, улмаар байшин тэр чигтээ түймэрт автжээ. Үүгээр зогсохгүй гал хажуугийн байшинд шилжсэн байна. Галыг унтраахаар 17  галын машин, 140 гал сөнөөгч ажиллажээ.

Азаар золгүй хэргийн улмаас хүний амь үрэгдээгүй ч хоёр байшин бүрэн шатжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top