Меланиа Трамп сүүлийн удаа Цагаан ордныг чимлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп дөрөв дэх жилдээ, магадгүй сүүлийн удаа Цагаан ордны Зул сарын баярын чимэглэлийг танилцууллаа гэж АНУ-ын хэвлэлүүд онцолжээ. Уламжлал ёсоор тэрбээр Ерөнхийлөгчийн өргөөний Зул сарын баярын гацуур, чимэглэлийг хариуцсан ба энэ жил “Гайхалтай Америк” сэдвийн дор Цагаан ордныг чимэглэжээ.

Зул сарын баярын засалд “Цагаан ордны галт тэрэг”, Меланиагийн “Be best” төслийн лого, энэ жилийн баатрууд болсон эмч, эмнэлгийн ажилтнуудыг өргөмжилсөн эмнэлгийн бяцхан хувилбарыг оруулсан байна. Цагаан ордны Хөх танхимын гол гацуурыг хүүхдүүдийн гар зургийг дүрсэлсэн тоглоомоор чимэглэсэн байна. Хүүхдүүд өөрсдийн зургаар эх орныг нь юу гайхалтай болгодгийг илэрхийлжээ.

Цагаан ордонд нийт 62 гацуур зассан байна. Зул сарын баярын уур амьсгалыг Цагаан ордонд бүтээх ажилд нийт 125 сайн дурын хүн оролцжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jd(98.204.176.20) 2020 оны 12 сарын 02

Gaihamshig tai

1  |  0
Top