Меланиа Трамп Цагаан ордон руу нүүхийг хүсэхгүй байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 15

 

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын гэргий Меланиа Трамп нөхөр нь үүрэгт ажилдаа албан ёсоор орсны дараа Цагаан ордон руу нүүх төлөвлөгөөгүй байгаа тухай СNN агентлаг мэдээлжээ.

АНУ-ын ирээдүйн тэргүүн хатагтай гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан ийм шийдвэр гаргасан байна. Ирэх дөрвөн жилийг тэрбээр ихэнх хугацааг Нью Йорк болон Флорида мужийн Палм Бич хотод өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Меланиа Флоридад найз нөхдийн хүрээлэлтэй болсон бөгөөд Пал Бичэд ихэнх хугацаагаа өнгөрүүлнэ. Харин Нью Йорк хотод тэрбээр хүү Бэрронтой хамт байхын тулд Trump Tower-т амьдрах гэнэ. Бэррон Трамп /18 настай/ өдгөө Нью Йоркийн их сургуульд суралцаж байна.

Меланиа Трамп нөхрийнхөө тангараг өргөх ёслолын дараа болох албан ёсны арга хэмжээнүүдэд оролцоно. Харин одоогийн тэргүүн хатагтай Жилл Байдентай хийх уулзалтаасаа эрүүл мэндийн шалтгаанаар татгалзаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top