Словени дэх Меланиа Трампын модон хөшөөг шатаажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Словенийн Севница хот дахь АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын модон хөшөөг үл мэдэгдэх этгээдүүд шатаасан хэрэг гарчээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн нэгдүгээр сард Меланиагийн төрсөн хот болох Севницад босгосон Доналд Трампын модон хөшөөг мөн шатааж байжээ. Хөшөөнүүдийн үзэл санааг гаргасан, зураач Брэд Даунигийн мэдээлснээр, цагдаа нар түүнд энэ талаар энэ сарын 5-нд мэдэгджээ. Хөшөөг байрлаж байсан газраас нь буулгасан аж.

Өнгөрсөн онд Меланиа Трампын модон хөшөөг Севница хотын дэргэд болсон үзэсгэлэнгийн үеэр нээжээ. Сава голын эрэг дээр босгосон хөшөөг танилцуулах арга хэмжээ АНУ-ын зураач Брэд Даунигийн “Энэ бол цуурай” нэртэй үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан байна. Тэрбээр уг хөшөөний үзэл санааг гаргасан бөгөөд орон нутгийн нэгэн дархан цахилгаан хөрөөний тусламжтай хөшөөг урлажээ. Тэргүүн хатагтайг Доналд Трампын тангараг өргөх ёслолын үеэр өмссөн цэнхэр даашинзтай нь дүрсэлжээ. Меланиагийн модон хөшөөг “гэнэн урлаг” жанраар бүтээсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top