АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гэргий Меланиа Трамп гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгөхөөр нөхрийнхөө бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохыг хүлээж байна гэж “Daily Mail” мэдээлжээ.
“Меланиа нөхрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох мөчийг цаг тоолон хүлээж байна” гэж Ерөнхийлөгчийн туслах асан Омароса Маниголт-Ньюман тус хэвлэлд ярьжээ.
Түүний хэлснээр, тэргүүн хатагтайг таагүй үр дагавар хүлээж байсан тул тэдний гэрлэлт өнөөг хүртэл үргэлжилжээ. “Хэрэв Трампыг эрх мэдэлтэй байх үед Меланиа доромжлолыг тэсвэрлэж явсан бол тэр түүнийг шийтгэх арга замыг олох л байсан” гэж Омароса үзэж байна. Харин Меланиа Трампын туслах асан Стефани Волкоффын ярьснаар, Доналд, Меланиа хоёрын гэрлэлт нэгэн төрлийн гэрээ байсан гэнэ. Тэд тус тусдаа өрөөнд унтдаг байсан гэж тэр ярьжээ. Меланиа Доналд Трампын тангараг өргөх ёслолоос хойш таван сарын дараа Нью Йоркоос Вашингтон руу нүүж ирсэн нь тэдний гэрлэлтийн дараах гэрээний хэлэлцээтэй холбоотой. Учир нь ингэснээр тэдний хүү Бэррон өв хөрөнгөнөөс өөрийн хувийг өвлөх эрхтэй болох юм.
Меланиа Трамп хэвлэлд нэг бус удаа нөхөртэйгөө сайн харилцаатай байдаг тухай ярьж байсан. Гэрлэлтийн гэрээний нөхцөлд Меланиад нөхрийгөө хэвлэлээр шүүмжлэхийг хориглосон байх боломжтой гэж өмгөөлөгч Кристина Превайт үзэж байна. Мөн ижил тохиролцоог Трамп өөрийн хоёр дахь эхнэр Марла Мэйплзтэй хийж байжээ. Түүнд хуучин нөхрийнхөө талаар ном бичих эсвэл шүүмжлэхийг хориглосон байна.
Сэтгүүлчид Трампынхны харилцаа хөрснийг илтгэх янз бүрийн шинж тэмдгийг онцолж байсан билээ. Тухайлбал, Доналд эхнэрээ бороон дор орхин, өөрөө шүхэртэй явж байсан удаа бий. Нэгэн арга хэмжээний үеэр авсан дүрс бичлэгт Доналд эхнэрийнхээ гараас барих үед тэргүүн хатагтай гарыг нь цохиж буй нь үлдсэн нь ч бий. 2018 оны хоёрдугаар сард “Playboy” сэтгүүлийн загвар өмсөгч Карен Макдугал Трамп түүнтэй эхнэрээ араар нь тавьсан тухай ярилцлага өгч байсан билээ.
Доналд, Меланиа хоёр 2005 оны нэгдүгээр сард гэрлэж, нэг жилийн дараа хүүтэй болж байжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Иймэрхүү иэнэг хүүхэнтэй гэрлэх хэрэггүй байж,
Трамтай гэрлээгүй АНУ-ын ёрөнхийлэгчтэй гэрлэсэн байсан байна. Кк
Сонгуулийн өмнө Мелани Трампыг магтаж 30 минут юу ч харалгүй маш сайхан яриж сонгогчдыг уяраасан шүү. Ер нь барилгүй Трампын дэргэд амидрах байтугай ажиллахад ч бэрх байх оо. Гурвын гурван авгайгаас салж байгаа хүнийг зөвтгөх аргагүй
Хүүхэн онцгүй юмаа хэний хүчинд яваагаа мэдээсэй
Ugaasaa Amerik, Europe ( yahav ehnii usgiig tomoor bichye) iin amidral neg iimerhuu porrno. Za teged umnud amerik bol hoshsh hoshsh. Aa, bas zarim aziin ornuud getsuu.
энэ ёстой онгироо халамжгүй шал тэнэг өвгөн биз.. эхнэр нь ёстой хүүхдээ бодоол шүд зууж бга бх... одоо бүх зүйл дуусвал салж санаа амарсан н дээрдээ
Угаасаа л тэнэг хүүхэн дээ. Дээр нь Трампыг чадах гэсэн хорон санаатнууд яс хаяад бүр аймаар болоо байлгүй.
Шааал эргүү хүүхэн юмаа