Бельгийн Хүнсний аюулгүй байдлын холбооны агентлаг бельгичүүдэд хандан эко идэвхтнүүдийн гаргасан гацуур модны шилмүүс идэх уриалгыг дагахгүй байхыг анхааруулжээ. Худалдаанд гардаг Зул сарын гацуур мод нь пестицидтэй болохыг сэрэмжлүүлсэн байна.
Бельгийн Гент хотын эко идэвхтнүүд гацуур модыг дахин боловсруулах талаар зөвлөгөө өгөхдөө гацуур модны шилмүүсийг хүнсэнд хэрэглэх эсвэл шилмүүсээр анхилуун саван хийхийг санал болгосонтой холбогдуулан ийм анхааруулга гаргажээ. Скандинавт гацуур модны шилмүүсийг хүнсэнд хэдийн хэрэглээд эхэлжээ. Бельгийн Хүнсний аюулгүй байдлын холбооны агентлаг эл анхааруулга гаргасны дараа эко идэвхтнүүд уриалгынхаа агуулгыг өөрчилсөн байна. “Зул сарын гацуураа идэцгээе” гэснийг “Скандинавчууд Зул сарын гацуураа идэж байна” гэж өөрчилжээ.
Сэтгэгдэл ( 0 )