Британичууд Зул сарын гацуурыг “Жонсонгийн үс шиг” хэмээн хошигнов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

Лондон хотын Трафалгарын талбайд байрлуулсан Зул сарын гацуур мод британичуудын хошигнол, шүүмжлэлийн бай болоод байна.

Интернет хэрэглэгчид уламжлал ёсоор Норвеги улсаас авчирсан энэ жилийн гацуур модны тал нь хаачсан, Норвегийг хэн, яагаад гомдоосон гэж ёжилжээ. Олон нийтийн сүлжээний нэгэн хэрэглэгч гацуур модыг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны үсчин тайрсан гэж хошигножээ.

Харин Трафалгарын талбайд гацуур мод байрлуулах ажлыг хариуцдаг Лондон хотын Вестминстер дүүргийн зөвлөл “Гацуур модны тал мөчрүүд нь өөр хоорондын зай барьж байгаа” гэж хошигнон хариулсан байна.

Вестминстерийн зөвлөл 20 метр өндөр гацуур модыг Норвегийн ойгоор авчирсан тул тусгайлан ургуулсан сагсгар модыг гүйцэхгүй гэж тайлбарлажээ.

Трафалгарын талбайд байрлуулдаг Зул сарын гацуурыг 1947 оноос хойш Норвегийн нийслэл Осло хот нацист Германы эсрэг тэмцэхэд тусламж үзүүлсний төлөө талархал болгон ирүүлдэг уламжлалтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top