Шинэ жилийн гацуурын чимэглэл Wi-Fi төхөөрөмжид нөлөөлдөг

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12

Бичил долгионы зуух, хөргөгч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд Wi-Fi төхөөрөмжийн ажиллагаанд нөлөөлдөг байна. Тэр дундаа роутерт шинэ жилийн гацуурын гэрлэн чимэглэл, саа сөргөөр нөлөөлдөг болохыг “Uswitch” компанийн шинжээчид анхааруулжээ.

Гэрлэн чимэглэлүүд нь ойр орчиндоо сул соронзон орон үүсгэдэг аж. Соронзон орон нь ротурерийн радио долгионд нөлөөлж, улмаар мэдээлэл дамжуулах хурд, дохио саарахад хүргэдэг. Тасалгаанд гэрлэн чимэглэл олон байх тусам Wi-Fi төхөөрөмжид саатал гарах нь элбэг тохиодог байна. Тиймээс мэргэжилтнүүд гэрлэн чимэглэлийг роутерээс хол байлгахыг зөвлөжээ. Мөнгөлөг болон алтлаг өнгөтэй саа нь радио долгионы хувьд толины үүргийг гүйцэтгэдэг байна. Радио долгион саанд тусаж, сарнидаг аж. Мөн ижил нөлөөг гацуурын бөмбөлөг үзүүлдэг. Тиймээс мэргэжилтнүүд роутерийг саагаар чимэглэхгүй байх, гацуураа роутерээс хол засахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top