Ямар дэлгэц нүдэнд аюулгүй вэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 09

Ноутбук болон утасны гялгар дэлгэц нь гялбуулдаг тул нүдэнд ирэх ачааллыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс ямар нөхцөлд ажиллахаас хамааран дэлгэцээ сонгох хэрэгтэй гэж эмч нар зөвлөжээ.

Хэрэв таны ажлын байр гэрэл ихтэй цонхны дэргэд байдаг эсвэл гадаа ноутбуктэйгээ их суух хэрэг гардаг бол мат дэлгэцийг сонгох нь дээр. Мат дэлгэцийн хамгаалалт нь гялбахаас давхар сэргийлдэг тул хурц гэрэлд ийм төрлийн дэлгэц нүдэнд ачаалал бага өгдөг ба улмаар нүдийг ядраах нь бага байдаг байна. Хэрэв гэрлээс хол харанхуй орчинд ажилладаг бол гялгар хамгаалалттай дэлгэц сонгохыг зөвлөж байна. Хамгийн гол гялбахгүй байх ёстой.

Мат болон гялгар дэлгэц нь аюулгүй байдлын хувьд ялгаагүй. Зөвхөн гялгар дэлгэц нь гялбуулдаг тул гэрэлтэй орчинд ажиллахад тохиромжгүй байдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top