Шүдний сойзод нь эрүүл ахуйн бусад хэрэглэлийн нэгэн адил цаг хугацааны явцад нян, бактери үржиж, хэрэглэхэд тохиромжгүй болдог.
Мэргэжилтнүүд шүдний сойзыг гурван сараас илүү хугацаанд хэрэглэхгүй байхыг анхааруулдаг. Харим зарим тохиолдолд үүнээс ч өмнө сойзоо солихыг зөвлөжээ.
Хэрэв хүн халдварт өвчин туссан бол эдгэрснийх нь дараа сойзод үлдсэн нянгууд дахин халдварлахад хүргэх магадлал өндөр байдаг аж. Тиймээс аливаа вирусийн гаралтай халдварт өвчин туссаны дараа сойзоо солихыг зөвлөж байна. Түүнчлэн, сойзоо шал эсвэл бохирдсон гадаргуу дээр унагавал мөн солих шаардлагатай гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )