Викингүүд өвдсөн шүдээ хөрөөддөг байжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 15

Өнөөгийн Шведийн нутаг дэвсгэрт амьдарч байсан викингүүдийн 50 орчим хувийн нь шүд цоорсон байсныг эртний шведүүдийн шүд, гавлыг шинжлэх явцад тогтоожээ.

“PLOS ONE” сэтгүүлд мэдээлснээр, 2005 онд Шведэд Христийн сүмийн туурь олдсон байна. Туурийн ойр орчим X-XII зууны үед хамаарах шарилууд олджээ. Шинжилгээгээр насанд хүрсэн викингүүдийн 60 гаруй хувийнх нь шүд цоорсон байжээ. Шүд цоорох өвчин тухайн үеийн бусад европчуудын дунд өргөн дэлгэрсэн байдаг аж. Мөн шүд унах, амны хөндийн янз бүрийн халдвар ажиглагддаг байна.

Судалгааны явцад хэд хэдэн шүдэнд жижиг хөрөө шиг зүйлээр үрсэн ул мөр илэрчээ. Эртний хүмүүс ийм аргаар шүдний цоорсон хэсгээс ангижрахыг оролддог байсан байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top