Францын Бордо их сургуулийн антропологичид Европын эхэн үеийн түүхэн дэх хүн амины хэргийн анхны хохирогчийг тогтоожээ.
“The Journal of Human Evolution” сэтгүүлд бичсэнээр, орчин цагийн хүний өвөг болох хохирогч Кро Маньон агуйд нуугдахыг оролдсон ч алуурчин нь түүний толгойг чулуун сүхээр цохиж, амийг нь хөнөөсөн болохыг эрдэмтэд тогтоосон байна.
Судлаачид Кро Маньон агуйг ХХ зуунд нээсэн. Агуйд дөрвөн том хүн, дөрвөн хүүхдийн шарил олдсон. Эрдэмтдийн анхаарлыг дух орчимд сэжиг бүхий гэмтэлтэй гавал ихээхэн татсан байна. Ихэнх судлаачид энэ гэмтэл нь үхлийн шалтгаан болсон эсэх тал дээр санал зөрөлдөж байжээ.
Бордо их сургуулийн эрдэмтэд компьютер томографын тусламжтай тухайн хүний толгойн 3D загварыг гаргаж, тархины гэмтлийн загваруудтай харьцуулсан байна. Судлаачдын үзэж байгаар, эртний хүн тархиндаа гэмтэл авсан ч шууд үхээгүй, менингит туссаны улмаас амиа алдсан гэсэн таамаг дэвшүүлж байна. Хэрэв эрдэмтдийн энэ таамаг зөв бол энэ олдвор нь Европын түүхэн дэх хүчирхийллийн анхны баримт болох юм.
Сэтгэгдэл ( 0 )