Кавказ, Сири, Францын газар нутгаас олдсон эртний хүмүүсийн араг ясны бүтцийг судалснаар эрдэмтэд 0-3 насны неандерталь хүүхдүүдийн гаднах төрх байдлыг хэсэгчлэн сэргээж чаджээ. Францын Бордогийн их сургуулийн судлаачдын гаргасан дүр зургаас үзвэл, неандертальчуудын цээж төрөлхийн торх хэлбэртэй байсан гэж “Science Advance” сэтгүүлд бичжээ.
Түүнчлэн тэдэнд хэд хэдэн өвөрмөц шинж тэмдэг байсан нь тухайн үед хүчилтөрөгч, энергийн хэмжээ их байсантай холбоотой гэж эрдэмтэд үзэж байна. Неандертальчууд Евразийн нутагт хомо сапиенсуудын бодвол илүү урт хугацаанд амьдарч байсан бөгөөд олон зуун мянган жилийн турш тэд мөстлөгийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицжээ. Тухайлбал, неандертальчуудын гар жадыг хүчтэй шидэх чадалтай болж хөгжсөн бол торх шиг хэлбэртэй цээж нь гүнзгий амьсгалах, урт хугацаанд биеийн хүчний хүнд ажлыг ажралгүй давах, хүчтэй цохилтыг тэсвэрлэхэд зохицсон байжээ. Харин маш том, махан хамар нь санамсаргүй бий болсон гэж ген судлаачид тогтоосон байна.
ОХУ-ын Мезмайскийн агуй /Кавказ/, Сирийн Дедериа агуй, Францын Рок де Марсаль агуйгаас олдсон бяцхан неандертальчуудын шарил маш муу хадгалагдан үлджээ. Үүнээс болж эрдэмтэд тэдний дүр төрхийг нарийвчлан гаргаж чадаагүй байна. Харин Бордогийн их сургуулийн эрдэмтэд тэдний ясны виртул хувилбарыг гаргаж, залуу Homo neanderthalensis –уудын цээж болон араг ясны бусад хэсгийн хэлбэрийг сэргээж чадсан байна. Тэдний цээж дөнгөж төрсөн нярай болон бага насны хомо сапиенсуудынхыг бодвол илүү богино хэрнээ өргөн, гүн байсан гэнэ. Энэ ялгаа нь Homo neanderthalensis амьдрахын тулд маш их эрч хүч, биеийн хүч гаргадаг байсныг илтгэж байна гэж эрдэмтэд дүгнээд бие бялдрын энэ онцлог неандертальчуудыг мөхөхөд хүргэсэн эсэхийг цаашид тогтоох шаардлагатай гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Коронаг илүү авч байгааг тогтоосон