Испанийн хөлбөмбөгийн дээд ангилал Ла Лигийн улирлын 15-р тойргийн тоглолт ирэх амралтын өдөр болох гэж байна. Энэ тойрогт учраа таарсан Бетис-Барселона клубийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.
Бетисийн тэнцвэр
Ла Лигийн өнгөрсөн улиралд Бетис л Барселонад хожигдоогүй. Тэд талбай дээрээ 2:2, зочилж очоод 1:1-ээр тэнцсэн. Гэвч тэд Испанийн эзэн хааны цомын шөвгийн 16-д Барселонатай учраа таарахад 5:1-ээр бут нийргүүлсэн юм.
Бетисийн тэнцвэрийг хадгалж буй Мануэль Пеллегрини багтай хоёр жилийн гэрээ байгуулсан. Тэрээр Севилийн даруухан багийг инженерчилж, гайхалтай формтой байгааг энэхүү үйл явдал гэрчилнэ. Бетис энэ улиралд сонирхогчдын хүлээлтээс давж, эхний дөрөвт багтахын төлөө тэмүүлж байна. Томчуудтай хүч үзэхийн тулд бүрэлдэхүүн чадварлаг байх учиртай. Гэвч Ла Лигээс тогтоосон санхүүгийн зарчмын дагуу хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх шаардлагатай болсон. Пеллегринид гэхдээ асуудал биш. Манчестер Юнайтед клубт байхдаа гавьтай амжилт үзүүлж чадаагүй Антониг хэрхэн хөгжиж, гайхалтай формтой байгааг санах хэрэгтэй. Довтолгоонд Кучо Эрнандес, Пабло Форналс, “Ла масиа”-гийн бүтээгдэхүүн Абде Эззалзули ч гялалзаж байна. Дээрээс нь хамгаалалтад Барсагийн Марк Бартра ч байна. Иско бэртлээсээ ирчихвэл бүр ч аюултай.
Бетисийн тоглолтын ур маяг тэнцвэртэй байна. Хаалга руу хийж буй цохилтын дунджаар Реал, Барсагийн ард бичигдэж байгаа. Үүний зэрэгцээ саар нэг үзүүлэлт байгаа нь гоолын боломжоо ашигласан үзүүлэлтээр тун тааруу байна. Тухайлбал Бетис клуб үүсгэсэн боломжоосоо ердөө 15.74 оноо цуглуулсан.
Барселонагийн ялалтын цуврал
Барселона клубийн менежер Ханси Флик Атлетикотой хийсэн тоглолтын дараа “Бидний тоглолт өөр түвшинд байна. Гайхалтай тоглолт үзүүлсэн. Баг хамтдаа тэмцэж, тулалдаж өнөөдрийн үр дүнд хүрсэн. Би сэтгэл хангалуун байна. Бид илүү хяналттай байж, өөрсөддөө боломж бий болгосон” гэж хэлсэн юм. Тэд Атлетико Мадридыг 3:1 харьцаагаар буулган авсан юм.
Дэлхийн алдарт 1xBet-ийн албан ёсны түнш Барселона клуб Реалд хожигдсоноос хойш тав дараалж ялалт байгуулаад байна. Одоогоор тэд Ла Лигийг тэргүүлж байна. Рафинья, Педри нар ч бэртлээсээ ирж клубийн тоглолтыг сэргээж чадсан. Гэхдээ анзаарч харууштай хэд, хэдэн асуудал бий.
Эдгээр асуудлуудаа шийдэж чадвал Барселона түрүүлэх хэмжээний баг. Сүүлийн үед Френки де Йонг, Жерар Мартин нар төвийн хамгаалалтад гайхалтай тоглолт үзүүлж байгаа нь сайн мэдээ.
Нэгэн зүйл
Бетис клуб 2008 оны гуравдугаар сарын 29-нөөс хойш талбайдаа Барселона клубыг хожиж чадаагүй байна. Барселона клуб Бетистэй учраа таарсан сүүлийн 14 тоглолтын 10-т нь ялалт байгуулж, дөрөвт нь тэнцээд байна.

Сэтгэгдэл ( 0 )