Монгол Улс Юнеско-гийн суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд анх удаа нэгдэн орлоо

Ж.Сондор | Zindaa.mn
51 минутын өмнө

 

2025 онд Монгол Улсаас Нийслэлийн Баянгол Дүүрэг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум ЮНЕСКО-гийн Дэлхийн суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд (UNESCO GNLC) албан ёсоор нэгдэж, насан туршийн суралцахуйг дэмжих, иргэдийн суралцах боломжийг тэгш, хүртээмжтэй болгох чиглэлээр олон улсын түвшинд манлайлан ажиллаж буй 498 хотуудын хамтын ажиллагааны сүлжээнд нэгдлээ.

Тус дэлхийн сүлжээнд нэгдсэнээр Монгол Улсад насан туршийн суралцахуйн соёлыг төлөвшүүлэх, бүх нийтийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдлэгт суурилсан хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх олон улсын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлж байна.

Суралцагч хот болон хөгжих нь хотын удирдлага, боловсролын байгууллагууд, иргэд, хувийн хэвшил болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр ажилладаг бүх талуудын хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд сурч хөгжих экосистемийг цогц байдлаар хөгжүүлэх бодлогын эхлэл болно.

Ташрамд дурдахад, Суралцагч хотуудын дэлхийн сүлжээ нь 2013 онд ЮНЕСКО-гийн Насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд өдгөө 91 орны 498 хотууд бүртгэгдсэн байна. 2025 онд 46 орны 72 хот тус сүлжээнд нэгдэн орсноос 13 орон анх удаагаа суралцагч хоттой боллоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top