Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд 75 мянган жилийн өмнө амьдарч байсан неандертал эмэгтэйн төрхийг сэргээн бүтээжээ.
Эмэгтэйн шарилыг 2018 онд Иракийн Курдистаны нэгэн агуйгаас олсон байна. Компьютер томографын тусламжтай гавал болон араг ясны зарим хэсгийг ашиглан аль болох анхны төрхийг нь сэргээн бүтээхийг хичээсэн байна. Ингэхдээ шүүх эмнэлгийн шинжээчдийн аргыг хэрэглэжээ. Гавлыг 3D хэвлэгчээр хэвлэжээ. Палеоархеологичдын ярьснаар, неандерталчуудын гавлын яс хөмсөгний дээд хэсэгт дугуйрч, нүүрний дунд хэсэг нь урагш түрсэн тул хамар нь том харагддаг байжээ. Гэхдээ амьдрал дээр неандерталчууд, орчин цагийн хүмүүсийн хооронд тийм ч их ялгаа байдаггүй байна. Эрдэмтэд неандертал эмэгтэйд Шанидар гэсэн нэрийг хайрлажээ. Тэрээр тухайн үеийн үнэлгээгээр өндөр насалж, 45 насандаа хорвоог орхисон байна.
Сэтгэгдэл ( 1 )
75000 жилийн өмнөх юм бол Библе д бичсэнээр хүмүүс 600 -900 жил амьдарч урт удаан насалдаг байсан юун 45 ? Мэдээгээ нягтал.