Эрдэмтэд эртний төвөдүүдийн амьд үлдсэн нууцыг нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

 

Эрдэмтэд Төвөдийн уулархаг бүсэд амьдарч байсан эртний хүмүүс сүү хэрэглэснээр дэлхийн амьдрахад хамгийн хүнд нөхцөлд амьд үлдэж чадсан гэж “Science Advances” сэтгүүлд гарсан судалгаанд дурджээ.

Байгалийн шалгарлаар эртний төвөдүүд өндөр уулархаг бүсийн сийрэг агаартай орчинд дасан зохицож чадсан ч хомс нөөцтэй уулархаг бүс нутагт хангалттай хэмжээний хүнс олж авах нь том асуудал байжээ. Судалгааны явцад эрдэмтэд 15 өөр уулархаг бүсэд амьдарч байсан 40 эртний хүний шүдний уургийг молекулын бүтцийг судалжээ. Ихэнх шүдэнд сүү хэрэглэж байсан шинж тэмдэг илэрсэн байна.

Далайн түвшнээс 3700 м өндөрт амьдарч байсан эртний төвөдүүд сүүг өргөнөөр хэрэглэдэг байжээ. Төвөдийн өндөрлөгт сүүн чиглэлийн мал аж ахуй дор хаяж 3.5 мянган жилийн өмнө үүсэн гэж эрдэмтэд дүгнэжээ. Сүүн бүтээгдэхүүнийг хүйс, нас, нийгмийн гарал үүслийг үл хамааран өргөнөөр хэрэглэдэг байсан нь Төвөдийн өндөрлөгт амьдарч байсан эртний хүмүүсийн хоол хүнсний гол хэрэглээ нь сүүн бүтээгдэхүүн байсныг илтгэж байна. Үр тариа тариалахад туйлын хүнд нутаг болох Төвөдийн баруун болон хойд талд амьдарч байсан эртний хүмүүсийн шүдэнд сүү хэрэглэдэг байсан ул мөр үлдсэн байсан бол газар тариалан эрхлэхэд илүү таатай зүүн өмнөд, төв болон өмнөд хөндийд илрүүлсэн олдворуудад сүүн уургийн ул мөр илрээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top