Эрдэмтэд анх удаа Өмнөд туйлд хув олжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 13

Германы Бремений их сургуулийн эрдэмтэд Их Британийн эрдэмтэдтэй хамтран Өмнөд туйлд анх удаа хув олжээ.

Чулуужсан давирхайг 2017 онд Амудсен тэнгисийн ёроолыг өрөмдөж, гаргаж авсан сорьцод илрүүлжээ. Хув нь Цэрдийн галав буюу 90 сая жилийн настай болохыг тогтоосон байна. Өмнөд туйлын хувд эртний модны холтосны хэсгүүд байгаа гэж таамаглаж байна. Энэхүү олдвор нь Өмнөд туйлын нэн эртний шилмүүст ойн орчны талаар мэдээлэл өгнө гэж эрдэмтэд найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top