Танзанид 1.5 сая жилийн настай ясан зэвсгүүд олджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 06

Францын Бордо их сургуулийн археологичид Танзанид 1.5 сая жилийн настай ясан зэвсгүүд олжээ.

Танзанийн Олдувай хавцалд олдсон 27 төрлийн ясан зэвсэг 20-40 см урт бөгөөд зарим нь нэг кг жин татжээ. Балар эртний дархан нар заан болон хирсийн хөлийн ясыг ашигладаг байжээ. Эдгээр амьтдын хөлийн яс нь бат бөх байдаг байна. Хөдөлмөрийн багаж, зэвсгээр том амьтдын махыг эвддэг байсан гэж эрдэмтэд үзэж байна.

Өнөөг хүртэл олдож байсан ясан зэвсгүүд 500 мянган жилийн өмнөх үед хамаардаг байсан тул эртний хүмүүсийн ясан зэвсэг бүтээсэн түүхийн талаарх ойлголтыг өөрчилснөөрөө шинэ олдворууд асар их ач холбогдолтой. Мөн эртний хүмүүсийн хувьслын шилжилтийн үеийн талаарх мэдлэгийг тэлэхэд ач холбогдолтой гэж эрдэмтэд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu