Австралид хамгийн эртнийхэд тооцогдох гурван хэмжээст газрын зураг илрүүлжээ. Олдворыг адууны дүрс бүхий хадны зургаараа алдартай Сегоньол3 агуйд олсон байна.
Судлаачдын ярьснаар, 13 мянган жилийн өмнө буюу Чулуун зэвсгийн үед агуйд амьдарч байсан эртний хүмүүс шалны зарим хэсгийг тухайн газар нутгийн байдлын бичил хуулбар болгожээ. Газрын зураг гэсэн нь бидний өнөөгийн ойлгодог газрын зураг биш. Харин тухайн газрын байдлын гурван хэмжээст бичил дүрслэл юм гэж Аделаидын их сургуулийн доктор Энтони Милнс тайлбарлажээ. Түүний хэлснээр, эртний хүмүүсийн хувьд усны урсгалын чиглэл, тухайн газар нутгийн онцлогийн тухай ойлголт нь орон зай, цаг хугацааны тухай чухал ойлголт байсан.
Сэтгэгдэл ( 0 )