Археологичид хамгийн эртний уруулын будаг олжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 19

Иранд хамгийн эртнийхэд тооцогдох улаан уруулын будаг олджээ. Ираны Жировт мужид илрүүлсэн эл уруулын будаг 3600 жилийн настай.

Хлорит бүхий жижигхэн саванд хар улаан өнгийн будагч илэрснийг археологичид уруулын будаг болгон ашигладаг байсан гэж үзэж байна. Орчин цагийн уруулын будгийн савтай хэлбэрээрээ ижил будгийн орц нь орчин үеийн уруулын будгийн орц найрлагатай төстэй гэнэ. Энэхүү олдвор нь Ираны нутаг дэвсгэрт цэцэглэж байсан эртний Мархаши соёл иргэншлийн нийгмийн давхарга, гоо зүйн стандартыг илтгэж байна гэж эрдэмтэд онцолжээ. Эртний Иранд нүүрний крем, зовхины будаг, нүдний харандаа хэрэглэдэг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top