АНУ, БНХАУ-ын археологичдын хамтарсан баг 10 мянган жилийн өмнө будаанаас шар айраг гаргаж авдаг байсныг гэрчлэх олдворыг Хятадын Жөжян мужийн Шаншаньд малтлага хийх үеэр илрүүлжээ.
Эрдэмтэд тус газраас олдсон 12 шавар ваарыг шинжлэхэд уламжлалт аргаар шар айраг исгэхэд ашигладаг Monascus мөөгөнцөр болон исгэгч эсүүд олдсон байна. Судалгаанаас үзвэл Шаншанийн эртний соёлд шар айраг исгэх технологи гарч ирсэн нь тухайн үед хүмүүс будаа анх тариалж эхэлснээс гадна Голоценийн эхэн үеийн дулаан чийглэг уур амьсгалтай холбоотой гэж судлаачид үзэж байна. Шаншанийн ард иргэд будаанаас гаргаж авсан согтууруулах ундаагаа шавар саванд хадгалдаг байжээ.
Шаньшанд будааны спирт исгэж байсныг гэрчлэх энэхүү олдвор нь Зүүн Азидаа хамгийн эртнийхэд тооцогдож байна.
Сэтгэгдэл ( 0 )