Хятадын Үндэсний торгоны музей, Сычуаний Соёлын эд өлгийн зүйлс, археологийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд Хүрэл зэвсгийн үед Хөх мөрний ай сав дагуу суурьшиж байсан соёл иргэншил бурхдадаа өргөл өргөх зан үйлдээ торго ашигладаг байсныг баталжээ.
“Scientific Reports” сэтгүүлд бичсэнээр, МЭӨ 1600-1100 онд хамаарах Саншиндуйн археологийн олдворт газарт явуулсан малтлагын үеэр шашны зан үйлтэй холбоотой олон үе давхарга үнс, хаш чулуу, хүрлээр хийсэн эд өлгийн зүйлс илрүүлжээ. Эдгээрийн дунд даавууны ул мөр илэрснээр эрдэмтдэд торго байсан эсэхийг судлах сэдэл өгсөн байна. Үнс нурам болон даавууны өөдсийг шинжлэхэд хүр хорхойн торгон утас болох нь батлагджээ.
Сэтгэгдэл ( 0 )