Археологичид зан үйлд ашигладаг байсан барын сийлбэртэй сүх олжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

БНХАУ-ын Жянсү мужийн Үши хот дахь Соёлын өв, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд 4.5 мянган жилийн өмнө зан үйлд ашиглаж байсан барын сийлбэртэй зэвсэг олсон тухай “Heritage Daily” хэвлэлд мэдээлжээ.

Үши хот орчим явуулсан археологийн малтлагын үеэр нийт 329 чулуун зэвсэг, сумны 73 зэв болон олон тооны шаазан болон хаш чулуун эд өлгийн зүйлс олджээ.

Хоёр талдаа бар, үүл болон шувууны сийлбэр бүхий чулуун сүх эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Тахилгын тавцан дээрээс олдсон сүх нэлээд элэгдэж, гэмтсэн байсан гэнэ. 

Сүхийг шашны зан үйлд хүч чадлын бэлгэдэл болгон ашиглаж байсан гэж археологичид таамаглаж байна. Эртний олдвор МЭӨ 3300 онд Хөх мөрний бэлчирт байгуулагдсан, шинэ Чулуун зэвсгийн үеийн Хятадын хамгийн хөгжингүй соёл иргэншлийн нэг болох Лянжу улсын үед хамаарах аж. МЭӨ 2300 Лянжу соёл иргэншил мөхсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top