Цагаан хэрмийн дэргэд чулуун тэсрэх бөмбөг олжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

Хятадын Цагаан хэрмийн ойролцоо Минь улсын үед хамаарах 59 ширхэг чулуун тэсрэх бөмбөг илрүүлжээ.

“Live Science” мэдээлснээр, эртний бөмбөгнүүдийг XVI зуунд Минь улсын үед босгосон Бадалин дахь Цагаан хэрмийн хэсгийн ойролцоо олсон байна. Энэ нь Бээжингээс 80 км зайд оршдог байна. Тэсрэх бөмбөгнүүдийг чулуугаар хийсэн ба голдоо дарь хийхэд зориулсан нүхтэй гэнэ. Бөмбөгт дарь хийж, битүүмжлээд хэрмийн дээрээс шиддэг байжээ. Ингэхдээ бөмбөгнүүдийг гал тавих зорилгоор ашигладаг байсан ба дарийн бүтцийг зориудаар тэсрэлтийн хүчийг аль болох хүчтэй болгохоор бүтээсэн байна.

Дарийг 900-аад оны үед Хятадад бүтээсэн гэж үздэг. Мин улсын үед /1368-1644/ Зүүн Азид олон төрлийн дарьт буу, зэвсэг хэрэглэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top