Хятадын Цагаан хэрэмний нэг хэсэг газар хөдлөлтөд нуржээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

БНХАУ-ын Хөхнуур мужид өнгөрсөн бямба гарагт болсон газар хөдлөлтийн улмаас Хятадын Цагаан хэрэмний нэг хэсэг нурсан тухай “Global Times” мэдээлжээ.

Газар хөдлөлтийн голомтоос 114 км зайд орших Ганьсү мужийн Шандан хошууны нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн Цагаан хэрэмний хоёр метр урт хэсэг нурсан байна.

Байгалийн гамшгийн дараа орон нутгийн эрх баригчид соёлын дурсгалт газруудаар явж, шалгах үеэр Цагаан хэрэмний Мин гүрний үед /1368-1644/ хамаарах хэсэг нурсан болохыг илрүүлжээ. Мэргэжилтнүүд шаардлагатай тулгуур багана босгож, сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна гэж тус хэвлэл мэдээлжээ.

Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээллээр, Хөхнуур мужид 6.3 баллын хүчтэй газар хөдөлжээ. Орон нутгийн шинжээчдийн үзэж буйгаар газар хөдлөлтийн хүч нь 6.9 балл байжээ. Газар хөдлөлт хүн ам бага суурьшсан бүсэд болсон ч томоохон хотуудад мэдрэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top