Хятадын Шинжень хотод долоон мянга гаруй жилийн өмнөх ховор лонх олджээ.
Синьхуа агентлагийн мэдээллээр, эл өвөрмөц лонхыг 7.7 мянган жилийн өмнө урласан байна. Энэхүү олдвор нь Хятадын археологийн судалгааны түүхэнд Хятадын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний олдворт тооцогдож байна. Арван см урт лонх нь орчин цагийн лонхноос тэс өөр хэлбэртэй аж. Жижиг хоолойтой эл савны ёроол нь шовх үзүүртэй. Ийм төрлийн олдворыг мэргэжилтнүүд Яншао соёл иргэншилд хамруулдаг байна. Лонх ямар зориулалттай болох нь археологичдын таавар болж үлджээ. Зарим эрдэмтэд үүнийг шар айраг нэрэхэд хэрэглэдэг байсан гэсэн таамаг дэвшүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )