Их Британийн Байгалийн түүхийн музейн эрдэмтэд Темза мөрний ёроолд ямар учраас олон зуун хүний араг яс гарч ирснийг тогтоожээ.
“Antiquity” сэтгүүлд бичсэнээр, XIX зуун сүүлээр Их британийн нийслэлийн усны гол судас болсон Темза мөрний ёроолоос олон тооны эртний хүний араг ясыг гаргаж авчээ. Эхэн үед араг яснууд нь кельтүүд, ромчуудын тулааны үр дагавар эсвэл эрэг орчмын оршуулгын газрын хөрс эвдэрснээс үүдэлтэй гэж үздэг байжээ.
Харин шинэ судалгааны явцад эрдэмтэд ихэнх араг яс нь Хүрэл зэвсэг /МЭӨ 2300-800/, Төмөр зэвсгийн үеийнх /МЭӨ 800-МЭ 43 он/ болохыг тогтоосон байна. Судлаачид тухайн үед талийгчдын шарилыг усанд оршоох зан үйлтэй холбоотой байсан гэсэн санал дэвшүүлжээ. Эрт үед баруун хойд Европт усанд оршуулах зан үйл өргөн дэлгэрсэн байжээ. Темза мөрөнд ийн олон тооны араг яс олдсон нь эртний Англи дахь томоохон хүчирхийллийн ул мөр байж магадгүй гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )