Олон хүний яснаас бүтсэн бүтэн араг яс эрдэмтдийг мухардалд оруулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 07

Брюсселийн их сургуулийн археологичид Ромын үеийн булшинд малтлага хийх үеэр ясны цуглуулга бүхий хачирхалтай олдвор илрүүлжээ. Энэ нь гурван мянган жилийн зөрүүтэй амьдарч байсан дор хаяж таван хүний яснуудаар бүрдүүлсэн хүний бүтэн араг яс гэнэ.

“Antiquity” сэтгүүлд бичсэнээр, тэрхүү нууцлаг араг ясыг Францтай залгаа хилээс холгүй Померрёл хотын нутаг дэвсгэрт илрүүлсэн байна. Булшнаас олдсон эд өлгийн зүйлс болон оршуулгын хэв маягаас үзвэл олдвор МЭ 2-3 зуунд хамаарах аж. Харин илүү нарийвчилсан шинжилгээгээр зарим яснууд нь МЭӨ 7000-3000 оны хоорондох гурван өөр үеийнх болох нь тогтоогджээ. ДНХ шинжилгээгээр, тус араг ясны гавлын яс нь МЭ 3-4-р зуунд амьдарч байсан Ромын эмэгтэй хүнийх болох нь тогтоогдсон байна.

Судлаачид ромчууд Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах булшийг санамсаргүй ухаж, тодорхойгүй шалтгаанаар нэгэн эмэгтэйн гавлын ясыг нийлүүлсэн байж магадгүй гэж үзэж байна. Өөр нэг хувилбараар, ромчууд ямар нэг шалтгаанаар Шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн ясыг цуглуулан, тухайн үеийн хүний гавлын ясыг залган, хүний араг яс бүтээсэн байж магадгүй. Ингэхдээ тэд мухар сүсэг эсвэл Ромын эзэнт гүрнээс өмнө нь дэлхий дээр амьдарч байсан хүмүүстэй бэлгэдлийн чанартай холбоо тогтоохыг хүссэн байх талтай гэж археологичид таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(202.131.7.28) 2024 оны 11 сарын 09

Төгс хүн бүтээх оролдлого

0  |  1
borudo(202.55.188.38) 2024 оны 11 сарын 10

Үнэн хошин шогийн мэдрэмж төгс гар тэгж нийлүүлсэн байх даа.

1  |  0
Top