Өвөрмөц шивээс бүхий эртний занданшуулсан шарил олджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 21

Итали, Герман, Францын эрдэмтдийн хамтарсан баг XIII–XIV зуунд хамаарах занданшуулсан гарилын гаран дээр өвөрмөц шивээс илрүүлжээ.

Андын нуруунаас олдсон эмэгтэй хүний занданшуулсан шарил Турины их сургуульд хадгалагдаж байсан бөгөөд эрдэмтэд сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан шарилд нарийвчилсан судалгаа хийсэн байна.

Шинжилгээгээр хацар дээр нь гурван шулуун зураас, бугуйнд нь S хэлбэрийн хээ бүхий шивээс илрүүлсэн байна. Эдгээр нүдэнд үл үзэгдэх шивээсийг хийхдээ магнетит болон пироксин ашигласан байсан нь эрдэмтдийг гайхшируулсан байна. Учир нь эртний соёл иргэншлүүдэд гол төлөв нүүрсийг шивээс хийхдээ ашигладаг байжээ. Одоогоор эрдэмтэд шивээсний утгыг тайлж чадаагүй байна. Ийм төрлийн шивээс урьд өмнө илэрч байгаагүй бөгөөд нүүрэн дээрх шивээс нь тухайн хүний нийгмийн байдлыг илтгэж байна гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu