Египетэд олдсон 12 хүний баруун гарын НУУЦЫГ ТАЙЛЖЭЭ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

Эрдэмтэд Египетийн Телл эл Даба буюу эртний Аварис хотын бүсэд байрладаг хиксосуудын ордны туурь орчим дахь эртний Египетийн булшнаас 12 хүний баруун гарыг шинжилжээ.

Судалгаа явуулсан эрдэмтдийн үзэж буйгаар тайрсан гарууд нь эртний Египетэд ихээхэн дэлгэрсэн “нэр хүндийн алт” нэртэй шашны зан үйлийн баримт нотолгоо аж.

Антропологичдын ярьснаар, эл зан үйлийн явцад фараоны дайчид тайрч авсан дайснуудынхаа баруун гарыг өргөл болгож, оронд нь шагнал авдаг байжээ. Дайснуудынхаа баруун гарын оронд фараоны дайчид алтан сувсаар хэлхсэн хүзүүний зүүлт шагнал болгон авдаг байсан аж.

Булшнаас хүний тайрсан гар олдтол “нэр хүндийн алт” хэмээх зан үйлийн талаар МЭӨ 1550-1077 онуудад хамаарах эртний Египетийн бунхан болон сүмийн бичээс дээрээс л олж мэдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top