Эртний Египетийн пирамидуудыг зөвхөн фараон, язгууртнуудыг төдийгүй нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүсийг оршуулах зорилгоор ашигладаг байсныг олон улсын эрдэмтдийн баг тогтоожээ.
“Journal of Anthropological Archaeology” сэтгүүлд бичсэнээр, судлаачид орчин цагийн Египет, Суданы нутаг дэвсгэрт байрладаг бүс нутаг болох эртний Египетийн Нубиа сууринаас олдсон олдворуудыг судалсны дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Судалгааны үеэр язгууртнуудын хажууд зарц, ажилчдыг хамт оршуулдаг байсныг тогтоосон байна. Нубиагийн уламжлал ёсоор бөхийлгөн байрлуулсан шарилууд эрдэмтдийн анхаарлыг онцгойлон татсан байна. Ийм байрлалд оршоосон шарилуудад биеийн хүчний ажил хийж байсан шинж тэмдэг илрээгүй тул нийгмийн анги, давхаргын хатуу дүрэм, журам үйлчилдэг байсан гэх үзэж байсныг үгүйсгэхэд хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )