Гизад Египетийн соёл иргэншлийн их музей хэсэгчлэн нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 17

 

Эртний Египетийн эд өлгийн зүйлсийн дэлхийн хамгийн том цуглуулгыг дэлгэсэн Египетийн их музейн хэд хэдэн танхим үзэгчдэд үүдээ нээжээ.

Гиза дахь пирамидуудаас холгүй байрлах нийт 500 мянган км м талбай бүхий эл цогцолборын барилгын ажил 20 гаруй жил үргэлжилсэн билээ. Музейд алдарт Тутанхамон хааны бунхнаас олдсон эрдэнэсийн зүйлс тэргүүтэй 100 мянга гаруй үзмэрийг толилуулах юм. Залуу фараоны үнэлж баршгүй эрдэнэсийн цуглуулгыг олон нийтэд хараахан дэлгээгүй байгаа ч эртний Египетийн занданшуулсан шарилаас авхуулаад маш олон төрлийн эд өлгийн зүйлс үзэгчдийн хүртээл болоод байна. Музейг анх 2012 онд нээхээр төлөвлөж байсан ч төслийн өртөг, улс төрийн шалтгаан, цар тахал зэргээс болж хэд хэдэн удаа хойшлуулж байв. Энэхүү гайхалтай төслийн өртөг нэг тэрбум ам.долларыг даваад байна. Музей зарим танхимаа туршилтын журмаар нээгээд байгаа бөгөөд албан ёсны нээлтийн товыг одоогоор зарлаагүй байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top