Египетэд сүүлийн 100 жилд анх удаа фараоны шинэ бунхан олджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

Египет, Их Британийн хамтарсан экспедиц Египетэд сүүлийн 100 жилд анх удаа фараоны шинэ бунхан нээжээ.

II Тутмос хааны бунхан нь эртний Египетийн XVIII угсааны хаадын өнөөг хүртэл олдоогүй сүүлийн бунхан юм. II Тутмос хаан нь эртний Египетийг захирч байсан цөөн. хатан хааны нэг болох Хатшепсутын нөхөр аж. Хаан, хатан хоёрын нэрийг шавар вааран дээр сийлбэрээс бунхан хэнийх болохыг эрдэмтэд тогтоожээ.

Үүнээс өмнө Лондонгийн их сургуулийн коллеж, Словений Люблянскийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг эртний сайн хадгалагдаж үлдсэн Египетийн занданшуулсан шарилаас анхилуун үнэр гардаг болохыг тогтоож байв. Судлаачид Каирын музейд хадгалагдаж буй 5000 орчим жилийн настай есөн шарилыг судалсны дүнд ийн тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu