Египетийн Сохаг их сургууль болон Берлиний их сургуулийн судлаачдын хамтарсан баг Египетийн өмнөд хэсгийн Нил мөрний баруун эрэгт Ассиут ууланд МЭӨ 1991-1778 оны үед хамаарах булш илрүүлсэн тухай мэдээлжээ.
Энэхүү бунхан нь МЭӨ 1961-1917 оны үед захирч байсан I Сенвосрет хааны үеийн Ассуит мужийн захирагч Жифай-Хапигийн охин Эдигийн булш аж. Судлаачид Эдигийн эцгийн бунханд малтлага хийх үеэр охиных нь шарилыг илрүүлсэн байна. Урьдчилсан судалгаагаар тэрээр 40 нас хүрэлгүй насан эцэслэсэн бөгөөд төрөлхийн хөлний гажигтай байсан хэмээн Эртний олдворын дээд зөвлөлийн гишүүн Мохамед Исмаил мэдээлжээ. Эрт үед булшыг тонож, шарил гэмтсэн байна. Мөн бунхны танхимд хоёр модон авс олдсоноос нэгийг нь нөгөөгийнх нь дотор байрлуулсан байжээ. Авснууд дээр хойд насанд хүрэх аяллын талаар бичсэнээс гадна дотроос нь шарилыг занданшуулах үеэр дотор эрхтнийг нь хадгалдаг тусгай сав болон модон баримлууд олджээ.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 0 )