Египетэд тэнгисийн ёроолоос живсэн хотын хөшөөнүүдийг гарган авчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 22

Александриагийн /Египет/ эрэг орчим судлаачид эртний хөшөө дурсгалуудыг тэнгисийн ёроолоос гарган авчээ.

Эдгээр олдвор нь эртний Тонис Хераклион хотын түүх болон мөхлийн шалтгааныг нь тогтооход дэм болно гэж үзэж байна. Живсэн хотыг судлах төслийн хүрээнд явуулж буй судалгааны явцад судлаачид дөрвөн эд өлгийн зүйлийг гарган аваад байна. Археологичид толгой, хөл нь салсан 2.17 м урт гантиг хөшөө илрүүлсэн бөгөөд бүтнээрээ тус хөшөө таван метр өндөр байжээ. Мөн эртний усан онгоцны үлдэгдлүүдийг гарган авчээ.

Эдгээр олдвор нь түүхийн янз бүрийн үед хамаарах тул тус бүс нутаг хэдэн зууны турш хөгжин цэцэглэж байсныг гэрчилж байна. 1990-ээд онд нээсэн Тонис Хераклион хот нь МЭӨ II зуунд газар хөдлөлтийн улмаас сүйрч, улмаар усан доор орсон гэж үздэг байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top