Нью Йоркийн их сургуулийн археологийн баг Египетийн өмнөд хэсэгт II Рамзес фараоны сүмийн орчим малтлага хийх явцдаа Птолемаик үед /МЭӨ 320-30/ хамаарах 2000 гаруй занданшуулсан хонины толгой илрүүлжээ.
Египетийн Эртний эд өлгийн дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мостафа Вазиригийн ярьснаар, энэхүү олдвор нь Абидос дахь II Рамзес фараоны сүмийн түүхийн оньсыг тайлахад чухал ач холбогдолтой.
Археологичид занданшуулсан толгойнуудын дэргэд мөн занданшуулсан хонь, нохой, ямаа, үхэр, буга зэрэг амьтад илрүүлсэн байна. Эдгээр нь сүмийн хойд хэсгийн агуулахад олджээ. Занданшуулсан хонинуудыг өргөл болгон ашиглаж байсан гэж эрдэмтэд таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Чи өөрөө заваан юм шиг ээ. Юу ч ойлгохгүй орк
Ингээд л заваараад бүх юиаа газарт булаад хэдэн арван жилийн дараа ухаж гаргаад байх юм. Утгагүй санагдах юм.